Тамирчдын амжилтFocus

Хоккейн IV Дивизионы ДАШТ эхэллээ

Улаанбаатар хот дахь “Steppa Arena” мөсөн өргөөнд хоккейн Дэлхийн аварга шалгаруулах 4-р зиндааны тэмцээн зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн /2023.03.23/ өчигдөр 14:00 цагаас Филиппин – Индонез багийн тоглолтоор эхэлж, 17.30 минутад албан ёсны нээлтээ хийлээ.

Тэмцээний эхний тоглолт Филиппин, Индонез улсын шигшээ багийн хооронд болж, 14:0  харьцаатайгаар Филиппины баг өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Харин 18.00 цагаас болсон Монгол, Кувейт улсуудын багын хоорондох өрсөлдөөнд Монголын шигшээ баг 8:0 гэсэн онооны илүүрхлээр Кувейтын хоккейчдыг хожлоо.

Тоглолтын хуваарь:

2023.03.25

14:00. Индонез – Кувейт

18:00. Филиппин – Монгол

2023.03.26

14:00. Кувейт – Филиппин

18:00. Индонез – Монгол

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close