Байгаль орчинFocus

Дэлхийн хүн амын 26 хувь нь аюулгүй ундны усны үйлчилгээгээр дутагдаж байна

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Өөрчлөлтийг хурдасгая” нэртэй хэлэлцүүлгийг усны салбарынхан УСУГ-т хийлээ. 2020 оны байдлаар дэлхийн хүн амын 26 хувь нь аюулгүй ундны усны үйлчилгээгээр, 46 хувь нь аюулгүй ариун цэврийн үйлчилгээгээр, 29 хувь нь буюу 2.3 тэрбум хүн гэртээ саван, устай гар угаалтуургүй дутагдаж байгаа гэсэн тоо гарчээ.

Хүний бүрийг аюулгүй ундны усаар хангахын тулд өөрчлөлт шинэчлэлийг дунджаар дөрөв дахин ялангуяа хөгжил буурай орнууд 10 дахин, хөдөө орон нутагт тав дахин хурдтай хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа юм байна. Ийм ч учраас “Өөрчлөлтийг хурдасгая” нэрийн дор энэ жилийн усны өдрийг тэмдэглэн  өнгөрүүлж байна.

Хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, УСУГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж эрүүл мэнд, инженер, хүрээлэн буй орчны салбарт ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагынхан ойлголтоо нэгтгэж, цаашдын хамтын ажиллагаагаа уялдаатай болгохоор ажил хэрэгчээр ярилцлаа.

Ус ариун цэврийн байгууламжийн хямралыг даван туулахын тулд хүн бүрийн бага гэлтгүй оролцоо чухал усны салбарынхан онцолж байна. Ойд түймэр гарахад амандаа ус балган унтраахаар хичээдэг бяцхан  шувуу бий. Чи ингэлээ гээд энэ их галыг унтрааж чадахгүй шүү дээ гэж бусад амьтад шоолоход “Би өөрийн хийж чадах бүхнээ хийж байна” гэж хариулдаг.  Яг энэ шувуу шиг л иргэн бүр усаа хэмнэж хайрлаж, өөрийн чадах бүхнээ хийх ёстой гэж хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close