Ярилцлагааялал жуулчлалӨмнөговьОнцлохОрон нутаг

Х.Отгонмөнх: Баянзагийг орон нутгийн иргэдэд хариуцуулсан нь аялал жуулчлалын маш сайн жишиг болсон

Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнхтэй ярилцлаа.

-Өмнөговь аймаг 4 улирлын туршид гадаад дотоодын жуулчдыг татах чиглэлээр ямар бодлого баримталж байна вэ?

-Монгол орныг зорьж байгаа жуулчдын 50-иас илүү хувь нь говийн аялалыг их сонирхдог. Хонгорын элс, Ёлын ам, Баянзаг, Хэрмэнцав, Гурвантэс сумын үлэг гүрвэлийн яс анх олдсон Их хонгил, Инергийн төв гэгдсэн Ханбогд сумын Дэмчгийн хийдийг үзэх хүсэлтэй ирдэг. Мөн Өмнөговь аймгийн болон Монгол улсын хэмжээнд хамгийн урд цэг болох Орвог гашууны бор толгойг ч сонирхдог. Дотоодын аялагчид ч дээрх газруудыг зорих нь ихэссэн.

Аймгаас 2018 оноос хойш Баянзагийг тохижуулсан нь очсон жуулчдад аялах орчинг сайхан бүрдүүлсэнд гээд сэтгэл хангалуун байгаа. Өмнөговь аймгийн хэмжээнд бүх л зорчих цэгүүдийг аймгийн төсвийн хөрөнгөөр тохижуулаад үйл ажиллагааг нутгийн иргэдэд гэрээгээр эзэмшүүлээд тухайн орон нутгийн иргэд нь түүнийгээ хайрлаж хамгаалан үйлчилгээ явуулаад орлогоо олдог болсон.

Энэ жилийн хувьд Хонгорын элс орчимд бүтээн байгуулалт хийгээд дууссан. Ирэх дөрөвдүгээр сараас нутгийн иргэдэд хүлээлгэж өгөөд хог хаягдал менежментийг нь хариуцуулж явах юм. Дэмчогийн хийдэд энэ жил бүтээн байгуулалт хийгдэнэ. Гурвантэс сумын бүтээн байгуулалтын зураг төслийн ажлууд хийгдэж байгаа. Манай аймагт хоёр ч хилийн боомт байдаг. Хил дамнасан аялал жуулчлал хуучин 24 цагийн хугацаатай байсан бол энэ жилээс эхлээд 72 цаг болсон тул хил орчмын аялал жуулчлал Өмнөговь аймагт хөгжих боломж нэмэгдсэн.

-Тэмээн аялал, тэмээн соёлыг сурталчлах нь Өмнөговийн хувьд хамгийн давуу тал. Илүү олон жуулчдыг татах чиглэлээр хийж буй ажлуудын талаар онцолвол?

-Говь гурван сайхан онгоцны буудалд олон улсын. онгоц буулгах судалгааны ажлууд явагдаж байгаа. Энэ нь Шинэ Сэргэлтийн бодлогод туссан олон улсын хүргэх төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажил юм. Манай аймаг энэ жилээс буудал., тэмээн хөтөч зэргийн мэдээллийг багтаасан SmartGobi апликейшнийг бий болгосон. Түүнийг утсандаа татаад авчихсан байхад сүлжээгүй орчинд ч гэсэн ажиллана. Аяллын бүх маршрут, буудаллах баазын координат гээд бүх мэдээллийг оруулсан. Мөн зорчих цэгүүдийг нэмэгдүүлэх зорилгоор VR технологийг ашиглаад хүмүүс зорьж очдог болон тэр бүр очоод байдаггүй газруудаа хүмүүст үзүүлэхээр 12 цэг, энэ жил дахиад 10 цэг нэмж оруулах ажлууд хийгдэж байна.

Өвлийн аялалаар жуулчдыг татах зорилготой Тэмээний баярт 2019 он хүртэл жуулчид их ирдэг байсан. Ковидоос хойш ирэх ирэх жуулчдын тоо цөөрчихөөд байна. Өнгөрсөн жил дөнгөж хил нээгдсэний дараа 40 орчим жуулчин ирсэн. Энэ жилийн хувьд 100 орчим жуулчид ирсэн гэсэн судалгаа гарсан. Гэхдээ Хонгорын элс болон Баянзаг дээр тэмээ унуулах, тэмээгээр аялах ажлууд явагдаж байгаа. Дээрээс нь тэмээ адуу шиг уралддаг спортын төрөл хөгжиж тэмээний үнэлэмж нэмэгдэж, зөвхөн гадаад гэлтгүй дотоодын аялагчид ихэссэн.

олонгос залуучууд Монголын говийн тэнгэр, оддыг харах гэж зорьж ирэх нь их байдаг. Солонгосын блогчдод Монголын говийг үзүүлэх аялалыг илүү хөгжүүлвэл гоё контентууд хийх боломжтой санагдсан. Ер нь Монголд зочлох жилийн хүрээнд ямар ажил хийж байна?

-Өмнөговьд Итали жуулчид хамгийн өмнө нь их ирдэг байснаа сүүлийн жилүүдэд Солонгос жуулчид ирэх нь нэмэгдсэн. Солонгосын хувьд Монголд ирэхэд ойрхон, өртөг зардал нь ч бага байдагтай холбоотой жуулчдын урсгал илүү болсон. Өнгөрсөн жил манайд KBS телевизийн аялалын сувгийн хүмүүс ирж, манай аймгийг бүтэн тойроод явсан. Тэдний мэдээлэл эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа. Ирэх тавдугаар сард зөвхөн Солонгосоос жуулчид авчирдаг тур оператор компаниудад зориулсан уулзалтыг Өмнөговьд зохион байгуулах, танилцуулах аялал хийхээр төлөвлөж байна. БОАЖЯ-наас зохион байгуулсан аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож, жуулчны баазуудаа танилцуулах ажлуудыг ч хийгээд байна.

Монголын гол тулгамдсан асуудал ариун цэврийн байгууламж. Салбарын яамнаас бие засах газрынхаа стандартыг тогтоох талаар ч ярьж байгаа. Өмнөговь аймгийн хувьд ямар стандарт шаардлага тавьж ажиллаж байна вэ?

-Манайд 25 орчим жуулчны бааз байдаг. Бүгд боловсон нойлтой. Бусад guesthouse нь био ариун цэврийн байгууламж түлхүү ашиглаж байгаа. Өмнөговиор аялах таалагдлаа, бусад газартай харьцуулахад нойлын стандарт маш сайн байна гэдэг. Гэхдээ орон нутгийн иргэдэд хариуцуулаагүй зарим газруудад асуудал үүсдэг. Аймгийн хэмжээнд “Эко нойл” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэрнийхээ хүрээнд аялал жуулчлалынхаа бүх цэгүүдийн нойлыг эко болгохоор төлөвлөөд байгаа.

рон нутгийн иргэд аялал жуулчлалын ашиг орлого хүртдэг байх, өгөөжтэй байх нь их чухал. Энэ тал дээр ер нь Өмнөговийн ард иргэд аялал жуулчлалаа дагасан ашиг орлого хүртэх боломж нь хэр байгаа вэ?

-Мэдээж хувь хүмүүс бол гэр буудал ажиллуулаад тэмээгээ унуулаад ашиг орлого олж байгаа. Баянзагийн хувьд бүтээн байгуулалт хийгээд сумынхаа иргэдэд гэрээгээр өгчихсөн. Тэгэхээр тэд өөрсдөө хариуцаж хамгаалаад, хог хаягдлаа арилгаад үйлчилгээгээ хариуцаад тодорхой хэмжээний ашиг орвол тэндээсээ цалингаа аваад явдаг системтэй. Энэ системийг Өмнөговь аймгийн хувьд бүхэлд нь дэлгэрүүлэхийг зорьж байна. Баянзаг бол маш сайн жишиг болсон. Ковидын өмнөх жил гэхэд 56 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тиймээс энэ жилдээ Хонгорын элс, ирэх жил Дэмчогийн хийд, дараа  жил нь Гурвантэс гээд шат дараатайгаар орон нутгийн иргэдэд нь хариуцуулаад явах төлөвлөгөөтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version