Уул уурхай

Торонто хотноо “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгуулав

“Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” Канадын Торонто хотноо эл өдрүүдэд болж буй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн Үндэсний ассоциаци хамтран тус чуулганд оролцогч, хөрөнгө оруулагчдад зориулан “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгуулав.  

Уг арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Монгол Улсын ашигт малтмалын нөөц бололцоо, салбарын бодлогын шинэчлэлийн талаар илтгэл тавив. Мөн энэ үеэр уул уурхайн томоохон компанийн төлөөллүүд өөрсдийн төслүүдээ танилцуулж, хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах саналаа танилцууллаа.

Энэ удаагийн PDAC 2023 арга хэмжээгээр манай улс, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин өдрөөс өдөрт таатай болж өөрчлөгдөж буй, хариуцлагатай уул уурхайг бүх талаар дэмжиж, найдвартай, тогтвортой түншлэгч байх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг төсөл хэрэгжүүлэгч болон нутгийн иргэдэд харилцан үр ашигтай хүргэх, ойлголцол дээр тулгуурлан хамтран ажиллах боломжтойг хөрөнгө оруулагчдад хүргэхийг зорьж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close