Орон нутагFocus

Үүрэг нуурт цөмөрсөн ачааны автомашиныг татан гаргалаа

Увс аймгийн Сагил сумын Үүрэг багийн “Үүрэг нуурын шар булаг”  гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт  100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/-т ачааны автомашин “Үүрэг” нуурын мөс цөмөрч суусан тухай дуудлага өчигдөр буюу 03 дугаар сарын 03-ны 21:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  “Бонго Пронтер” загварын ачааны автомашиныг татан гаргалаа.

Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 11 удаагийн мөс цөмөрсөн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 автомашиныг татан гаргаж, эрсдэж болзошгүй 14 иргэний амь насыг авран хамгаалаад байна  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close