Уул уурхайFocus

Орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК ногдол ашиг хуваарилана

“Таван Толгой” ХК-н ТУЗ-ын /2023.02.25/ хуралдаанаар ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ.

2022 оны бизнес төлөвлөгөөнд 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг болгон хуваарилахаар болсон байна.

Энэхүү ашиг хуваарилахаар болсон “Таван толгой” ХК нь иргэд 1072 хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК биш юм. “Орон нутгийн өмчит” гэх тодотголтой тус компанийн 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийг орон нутгийн иргэд болон гадаад, дотоодын 2300 орчим хувьцаа эзэмшигч эзэмшдэг юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close