Эрүүл мэндFocus

Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх сургалт Налайх дүүрэгт боллоо

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт аяны хүрээнд /2023.02.07/ Налайх дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд сургалт зохион байгууллаа. Тус дүүргийн хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан зэрэг нийт 75 ажилтан сургалтанд хамрагдсан байна.

Энэ удаагийн сургалтаар:
-ГССҮТ-ийн НЭМА-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Энхбаяр “Осол гэмтлийн өнөөгийн байдал ба “Хүүхдийг ахуйн ослоос урьдчилан сэргийлье”, “Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх нь”, “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлэх, хариу арга хэмжээ авах нь”,
-ГССҮТ-ийн харъяа Түлэгдлийн эмнэлгийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч А.Ерлан “Хүүхдийг түлэгдэлтийн гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийг зөв үзүүлэх нь”,
-НЭМҮТ-ийн ТШУА-ны эрдэм шинжилгээний ажилтан Г.Номуунтуул “Химийн бодисын хордлого, авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сэдвээр мэдээлэл хүргэсэн юм.

Түүнчлэн ГССҮТ-ийн НЭМА-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Золжаргал “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн сургалтын модуль багц-”ыг танилцууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close