МИКОнцлох

2022 оны эцсийн байдлаар ипотекийн зээлийг 7.9 мянган өрхөд олгожээ

2022 оны эцсийн байдлаарх орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулж байна. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкнуудын эх үүсвэрээр нийт 6.9 их наяд төгрөгийн зээлийг 112 мянган өрхөд олгожээ.

Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас энэ оны эхний хагаст багтаан Засгийн газарт ипотекийн хөтөлбөрийг шат дараатай шилжүүлэх бэлтгэлийг хангаж эхэлжээ.

2022 оны эцсийн байдлаар нийт 732 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 7.9 мянган өрхөд Монголбанк болон банкнуудын эх үүсвэрээр олгожээ.

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал таван удаа хойшлуулсан. Сүүлийн буюу тав дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээ.

Дээрх зээлдэгчид 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн 2022 оныг дуустал нийт 978 орчим тэрбум төгрөг (418.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 559.5 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.

Ипотекийн хөтөлбөр “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close