WorldБайгаль орчинОнцлох

Олон улсын аврагчид Турк руу нисч байна

Өчигдөр буюу Даваа гарагийн үүрээр /2023.02.06/ Туркийн өмнөд хэсэг Газиантеп хотын ойролцоо хүмүүс унтаж байх үед 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Дараа нь орон нутгийн цагаар 13:30 (GMT 10:30) орчимд 7.5 магнитудын хүчтэй чичиргээ болсон юм. Хоёр улсад олон мянган барилга нурсны дараа нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар аврагчид цаг хугацаатай уралдаж байна.

Турк улсын гамшгийн агентлагийн мэдээлснээр эхний газар хөдлөлтийн дараа зөвхөн Туркт 2300 гаруй хүн амиа алдаж, 14000 гаруй хүн шархадсан байна. Сирид 1400 гаруй хүн амиа алдсан гэх мэдээлэл байна. Энэ аймшигт газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо хамгийн сүүлийн байдлаар 3800 гаруй болсон гэж мэдэгдэж байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өмнө нь амиа алдагсдын тоо найм дахин нэмэгдэж болзошгүйг анхааруулсан билээ.

Байгалийн энэхүү гэнэтийн гамшиг, ослын дараа Турк улс олон улсаас тусламж хүссэн уриалга гаргасны дараа дэлхийн удирдагчид тусламж илгээхээ амласан. АНУ-ын хоёр аврах анги Турк руу явахаа мэдэгдсэн. Тодруулбал, Туркт суугаа АНУ-ын Элчин сайд Жефф Флейк хоёр нэгжийг байрлуулна гэж мэдэгдэв. Тэрбээр, “Нэг нь Виржиниа мужаас, нөгөө нь Лос-Анжелесаас – эдгээр аврах ангиуд тус бүрдээ эрлийн нохойтой 70 ажилтан, мөн түргэний эмч нартай” гэж CNN-д ярьжээ.

Нуранги дороос амьд үлдсэн хүмүүсийг олоход туслахаар дэлхийн өнцөг булан бүрээс аврах тусгай багууд, гал сөнөөгчид, эмч нар, техник хэрэгсэл, тусгайлан бэлтгэгдсэн нохойтойгоо Турк руу нисэж байна.

Швейцарийн аврагчид болон албаны ноход Цюрихийн нисэх онгоцны буудалд цугларав
Унгарын HUNOR аврах багийн 50 гишүүн Будапештээс явахаар бэлтгэж байна
Грекийн аврах багийн гишүүд цэргийн онгоцонд сууж байна
Германы Олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны (ISAR) гишүүд Кельн-Бонн нисэх онгоцны буудлаас хөдлөхөд бэлэн байна.

Түүнчлэн Истанбулын нисэх онгоцны буудал дээр олон зуун хүн цуглаж, газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд сайн дураараа туслахаар нэгдэж байна.

Истанбулын нисэх онгоцны буудал дээр цугласан сайн дурынхан

Эх сурвалж: BBC

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close