Орон нутагFocus

“Invest Khovd” форумд 80 гаруй үндэсний үйлдвэрлэгч оролцож байна

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт хөрөнгө оруулалт татах, чадварлаг хүний нөөцийг ажиллуулах, эдийн засгийн шинэ сэргэлтийн шийдэл, боломжуудыг санал болгох зорилготой “Invest Khovd” хөрөнгө оруулалтын форум болж байна. 

Чуулганы хүрээнд “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, банк, санхүү, уул уурхай, барилга, дэд бүтэц, хүнс, хөнгөн, хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөрөнгө оруулагчдад танилцуулж байгаа юм. 

Дэд сайд М.Ганхүлэг тус үзэсгэлэн худалдаагаар зочилж, Ховд аймгийн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчидтэй уулзлаа. Тэрбээр хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг “Invest Khovd-Expo”-д зочилж, Ховд аймагт бизнесээ өргөжүүлэх боломжуудтай танилцахыг уриалсан юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close