Орон нутагFocus

Баян-Өлгий аймагт 683 тонн тэжээл хөнгөлөлттэй үнээр олгоно

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэн эрсдэлтэй гэж дүгнэгдсэн Баян-Өлгий аймгийн нийт нутгаар харын зуд давамгайлж, есөн суманд өвөлжилт хүндэрч байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг тус аймгийн Толбо, Буянт сумдад ажиллаж, малчидтай уулзан, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Мөн аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн өдрүүдэд Толбо, Буянт сумдад ажиллаж, Засгийн газрын бодлого шийдвэр, Ерөнхий сайдын албан даалгавар болон сум орон нутгийн ажил, тусламж дэмжлэг малчны хотонд хүрч чадаж байгаа эсэхийг шалгаж, иргэдийн санаа бодлыг сонслоо.

Ихэнх айл өвөлжилтийн бэлтгэлээ чадлынхаа хэрээр сайн бэлдсэн байна. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйлд хүчин мөхөсдөж байгааг бид бүгд харж, мэдэрч байна. Иймээс цаашид авах арна хэмжээгээ сайжруулж, баг сумын Засаг дарга нар малчидтайгаа илүү ойртож, Улсын болон аймаг, сумын Онцгой комиссоос шийдвэрлэсэн тусламж, дэмжлэгийг эзэнд нь хүргэх үүргийг хариуцлагатайгаар биелүүлэх шаардлагатай” гэлээ.

Түүнчлэн улсын нөөцөөс Баян-Өлгий аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад 683 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэж, хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close