Эрүүл мэндFocus

“Илүүдэл жингээ хаячихъя л даа” төсөл ирэх сард үр дүнгээ дүгнэнэ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч нар Залуучуудын холбоо, Спорт цогцолборын хамт олонтой хамтран эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтээр жингээ бууруулах шаардлагатай, хөдөлмөрийн ид насны залуусын бодисын солилцоог эрчимжүүлэх, илүүдэл жинг дасгал хөдөлгөөнөөр бууруулах, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын зөв дадал хэвшүүлэх төсөлт ажил санаачлан хэрэгжүүлж байна.

Тус эмнэлгийн эмч нар Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын сүүлийн зургаан жилийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтэд судалгаа хийхэд 60 гаруй хувь нь илүүдэл жинтэй, үүнээс шалтгаалсан сахар, шээсний хүчил ихсэх зэрэг бодисын солилцооны өөрчлөлттэй, халдварт бус өвчинд өртөмтгий байгааг тогтоожээ.

Өнгөрсөн 11-р сард эхэлсэн “Илүүдэл жингээ хаячихъя л даа” уриатай аянд Эрдэнэт үйлдвэрийн 30-50 насны 30-аад ажилтан өөрийн хүсэлтээр хамрагдаж байна. “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч, сувилагч, хоол зүйч, сэтгэл зүйчээс бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй баг үйлдвэрийн ажилчид, Залуучуудын холбооны тэргүүлэгчидтэй хамт дөрвөн хэсэгт хуваагдан өртөөчилсөн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд “Цагаан”, “Цэнхэр” багийнхан буухиа, волейболын тэмцээн зохион байгуулсан бол ирэх амралтын өдрүүдэд “Шар”, “Улаан” баг ууланд алхалт, цасны баяр, эрүүл хоолны өдөрлөг явуулахаар төлөвлөжээ. Түүнээс гадна долоо хоног бүр бүжгийн сургалт явагдаж, оролцогчид бассейн, фитнесээр давхар хичээллэж байна. Одоогоор оролцогчид 2-7 кг жин хаясан амжилттай явна гэж “Эрдэнэт медикал” эмнэлгийн Урьдчилан сэргийлэх төвийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Б.Мөнхжаргал мэдээллээ.  

Уг төсөлд оролцогчид Бодисын солилцоо, Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа, Таргалалт, инсулиний дөжрөл, Уламжлалт идээ ундаа, Илчлэг, шимт бодисын ойлголт, Хувь хүний хандлага, Архины шалтгаант элэгний өөхлөлт зэрэг сэдвээр 17 удаагийн сургалтад танхимаар болон цахимаар хамрагдаж эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлжээ. Төслийн үйл ажиллагаа хоёрдугаар сарын эхээр өндөрлөж, үр дүнгээ тооцох юм.    

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close