АНFocus

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Би АН-ын түр дарга хийе” гэсэн санал гаргажээ

“АН-ын дарга буюу тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн бүртгэл байхгүй” гэсэн утгатай тогтоолыг Улсын дээд шүүхээс гаргасан байдаг. Товчхондоо, АН-д одоогоор албан ёсны дарга байхгүй гэж УДШ-ээс мэдэгдсэн.

Иймд УИХ дахь АН­-ын бүлгээс “Эвлэрлийн ажлын хэсэг” байгуулж, ирэх Баасан гараг /2023.01.13/-т АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүд хуралдаж, дараагийн намын даргаа сонгоно гэсэн мэдээлэл гараад байна.

Улмаар энэ удаагийн АН-ын даргын өрсөлдөөнд УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, З.Нарантуяа, Л.Гантөмөр нарын зургаан хүн нэр дэвшинэ гэдгээ уламжилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл “Эвлэрлийн ажлын хэсэг” нь саяхан хуралдаж, ирэх Баасан гараг /2023.01.13/-т болох ҮБХ-ны хурлын талаар ярилцсан аж. Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, “Би эвлэрлийн түр дарга хийе. Надад намын дарга болох том амбиц байхгүй.

Хамгийн гол нь эрчүүдээ эвлэрүүлмээр байна. Учир нь АН нэгдэнэ гэхээр бүх хүн санал нэг байна. Харин тэр намын дарга болно гэхээр ҮБХ-ны зарим гишүүд татгалзаад байна. Иймд Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг ч эвлэрүүлээд түр даргыг томилъё, үүний дараа АН-ын дараагийн даргыг шийдье” гэсэн утгатай саналыг дэвшүүлжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close