Тамирчдын амжилтFocus

Жүдо, самбо бөхийн тэмцээнээс дөрвөн медаль хүртэв

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн жүдо, самбо бөхийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, жүдо бөхийн 100 кг-ийн жинд ахлах дэслэгч Э.Батжаргал алт, ахлах ахлагч Ч.Сугархүү мөнгө, самбо бөхийн  98 кг-ийн жинд ахлах дэслэгч Э.Батжаргал алт, ахлах ахлагч Ч.Сугархүү, ахлагч Ж.Отгонсайхан нар хүрэл медалийн эзэд боллоо.

Тус тэмцээнд 12 багийн 100 гаруй тамирчин оролцож, төрөл, жин тус бүрээр аваргуудаа шалгарууллааа гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close