“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг шинэчлэн сайжруулах” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд/түншлэлийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Төсөл хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн этгээд/түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, холбогдох ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ. Төсөл хэрэгжүүлэгчийг Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоол, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын дагуу сонгон шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд/түншлэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан санхүүгийн болон техникийн чадвартай байх бөгөөд оролцох албан хүсэлтийг сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнийг төлсөн баримтын хамт доорх хаягаар ирүүлнэ.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Жигжиджавын гудамж 9, Нийслэлийн Засаг захиргааны II дугаар байр, Хангарди ордон 9 давхар, 905 тоот. Утас: 9565-9448
Сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ болон бусад мэдээлэл:
Хүлээн авагч: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК
Банк: Худалдаа хөгжлийн банк
Дансны дугаар: 470013601
Үнийн дүн: 4 500 000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг
Гүйлгээний утга: УБХК2022/11-06, хуулийн этгээдийн нэрийг бичнэ.
Сонгон шалгаруулалтад оролцох санал болон төслийн саналыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагаас өмнө хүлээн авна.
Жич: Сонгон шалгаруулалтын баримт бичгийг цахим хэлбэрээр авах боломжтой.
☎️Утас: 7777-0002, 95659448 (ажлын цагаар)
📧Mail: info@ubdc.mn
🌐Web: www.ubdc.mn
“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК