МИКОнцлох

Өнгөрсөн сард 3841 иргэнд 337.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон

Өнгөрсөн сарын байдлаар 3841 иргэнд 337.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон гэж Төвбанк мэдээлсэн. Харин бодит байдал дээр арилжааны банкууд зээл олголтыг удаашруулж, зарим нь огт хүсэлт авахгүй байгаа талаар иргэд ярьж байна.

Иймээс банкууд дотоод зохицуулалт хийж, иргэдийн хүсэлтийг түр хугацаанд авахгүй байх шийдвэр гаргасан болохоо тайлбарлалаа. Үүнийг Монголбанкны Бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат няцааж “Төвбанкны зүгээс ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн олгож байгаа.

Арилжааны банкууд яагаад танаад байна вэ гэхээр мөнгөний бодлогын хүүтэй холбоотой. Бодлогын хүү өссөн нь өөрөө нэг ёсондоо сайн ч юм шиг, муу ч юм шиг олон талтай санхүүгийн үзэгдэл. Тухайлбал, арилжааны банкууд зээлээ багасгаж, Төвбанкны үнэт цаас авахаар зах зээл дээрх мөнгөний урсгал хумигдана.

Инфляц 16 хувьтай байна. Мөнгөний бодлогын хүү өсөж, 10 хувь болсон. Цаашид хэрхэх нь III улиралд хэлэлцэж, шийдэгдэх асуудал” гэж ярьсан юм. Наймдугаар сар гарснаас хойш зээл олголт ямар байгааг тодруулахаар арилжааны зарим банктай холбогдоход дараах мэдээллийг өглөө.

Хаан банк: Зээлийн хүсэлт хэвийн авч байна. Салбарын ачааллаас хамаарч харилцан адилгүй олгож байгаа.

ХХБ: Зээлийн санхүүжилт зогссон. Гэхдээ иргэдийн хүсэлтийг авч байгаа ч хэзээнээс олгож эхлэх нь тодорхойгүй байна.

Хас банк: Санхүүжилт зогссон учраас зээл олгохгүй байгаа. Санхүүжилт орж ирсний дараа зээл олгож эхэлнэ.

Төрийн банк: Энэ сарыг дуустал ямар ч зээлийн хүсэлт авахгүй. Хүсэлт авах эсэх нь сарын эхээр тодорхой болно.

Голомт банк: Хүсэлт авч байгаа ч салбаруудын ачааллаас хамаарч зээл олголт удааширч байна гэсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close