Хөрөнгө санхүүОнцлох

Монголын Хөрөнгийн бирж олон нийтийн компани болно

Ирэх долоо хоногоос эхлэн Монголын хөрөнгийн биржийн хувьцааг олон нийтэд арилжаална. Ингэснээр төрийн өмчөөс олон нийтийн өмчид шилжиж байгаа юм.

Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай “Ирэх 7 хоногт IPO гаргана. Нэг хуулийн этгээд 5 дээш хувийн хувьцаа эзэмшихгүй. Улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан хувьцаа эзэмших боломжгүй. Харин олон нийтэд нээлттэй байх болно” гэлээ. 

Биржийн араас төрийн өмчит бусад компаниудын хувьцааг олон нийтэд шилжүүлнэ. Эхний ээлжид хяналтын багц болох 34, удаад нь шийдвэр гаргах эрх бүхий хувьцаа болох 66 хувийг олон нийтийн мэдэлд шилжүүлэх аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close