Орон нутагFocus

Тусгай зөвшөөрлийн чиглэлээр сургалт хийв

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Эрүүл мэндийн яамтай хамтран “Орон нутаг дахь эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа” сэдэвт чадавх сайжруулах сургалт, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх арга хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 16-ны хооронд Ховд болон Баян-Өлгий аймагт зохион байгуулж ажиллалаа.

Дээрх үйл ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр хийсэн ба Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяагаар ахлуулсан 6 хүнтэй баг ажиллаж дээрх аймгуудын тусгай зөвшөөрлийн комиссын дарга, гишүүд, ажлын албаны бүрэлдхүүн, эрүүл мэндийн газар болон БОЭТ, нэгдсэн эмнэлгийн эм зүйн алба, эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч нартай уулзаж үйл ажиллагаатай нь танилцав.

Энэ үеэр арга зүйн зөвөлгөө өгч, ЭЭХХЗГ-н үйл ажиллагаа, эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эмийн чанарын хяналтаар илэрсэн зөрчлийг танилцуулснаас гадна 2023 оноос Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан хуулийг сурталчилан таниулах,  хуулийн хэрэгжилтийг хангах, тусгай зөвшөөрөл олгоход анхаарах асуудлаар сургалт явуулж мэдээлэл өглөө.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close