Хууль эрх зүйОнцлох

Г.Азжаргал: Нүүрсний хэрэгт холбогдуулан 30 хүнийг яллагдагчаар татсан

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэд дарга Г.Азжаргал мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нүүрсний хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” компаниас 15 хүнийг баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. Мөн нүүрс худалдан авах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын С зөвшөөрөл олгохдоо бусдад давуу эрх олгосон байж болзошгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан 30 хүнийг яллагдагчаар татсан.

Яллагдагчаар татагдсан албан тушаалтан дотор улс төрд нөлөө бүхий албан тушаалтан байгаа. Прокуророос зөвшөөрөл өгсөн нөхцөлд нэрийг зарлана” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close