уран зурагОнцлохФото сурвалжлага

Зураач Г.Оюунгэрэлийн анхны “Улаан дулаан” үзэсгэлэн нээгдлээ

Зураач Ганбатын Оюунгэрэлийн “Улаан дулаан” уран бүтээлийн бие даасан анхны үзэсгэлэн өчигдөр /2022.11.22/ Bluemon төвийн “Norphei art gallery”-н үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.

Зураач Г.Оюунгэрэл хэлэхдээ “Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийг 6-11 сарын хугацаанд хөдөө явж яг байгалийн өнгийг мэдэрч хийлээ. Миний уран бүтээл бол шохойн пастелаар хийснээрээ давуу талтай. Монголын эмэгтэй зураачдаас шохойн пастел ашиглан байгалийн зураг зурсан нь цөөхөн байдаг. Намайг уран бүтээл хийгээч гэж хамгийн их дэмжсэн хүн бол миний ангийн найз М.Болортуяа зураач маань юм. Найзынхаа зөвлөгөөг дагаж хийсэн бүтээлүүд минь миний анхны уран зургийн үзэсгэлэн болоод үзэгчдийн хүртээл болж байгаад баяртай байна. Би бүтээлүүдээрээ байгаль дээр харж байгаа өнгүүдийг харууллаа. Нөгөө талаар өөрийнхөө дотоод сэтгэлийн өнгийг харуулж чадсан гэж бодож байна. Үзэсгэлэнд маань нийт 30 гаруй бүтээл дэлгэгдсэн. Ирэх 12 дугаар сарын 02-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно” гэв.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close