БоловсролОнцлох

“Star Venture” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэллээ

Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас стартапыг дэмжин хэрэгжүүлдэг “Star Venture” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэллээ.

БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Д.Баттогтох, шинжээч Б.Урьболд нар “Star Venture” хөтөлбөрийн олон улсын зөвлөх Франческо, хөтөлбөрийн менежер С.Байгалмаа нарт Монголын стартап экосистемийн хөгжил, БШУЯ-наас үндэсний инновацийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг танилцууллаа.

Уулзалтаар Монголын стартап экосистем хөгжиж эхэлж байгаа хэдий ч улсын эдийн засагт ихээхэн нөлөөлж, өөрчлөлт оруулах нөөц бололцоо байгааг онцолж, цаашид стартапуудыг хөгжүүлж олон улсад гаргах хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан ярилцав.

“Star Venture” хөтөлбөр нь сонгогдсон стартапуудыг 18 сарын турш эрчимжүүлсэн хөтөлбөрт хамруулж, бизнесээ амжилттайгаар өсгөхөд хэрэгцээт бизнесийн үнэлгээ, ноу-хау, зөвлөх үйлчилгээ, менторинг, олон улсын нетворкинг, хэрэгцээт санхүүжилт зэргийг нэг дор бүрдүүлдгээрээ онцлог юм.   

“Star Venture” хөтөлбөрт өөрийн бизнесийг бүртгүүлэх хүсэлтэй бол та 11 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө https://www.ebrd.com/starventure/overview линкээр орж бүртгүүлээрэй.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close