ХАА-н салбарОнцлох

Мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлоход тулгарч буй асуудлаар хэлэлцэв

Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газартай хамтран хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага хоорондын нэг цонхны үйлчилгээг уялдуулах, мэдээллийн урсгалыг сайжруулах, цахимжуулах, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид түргэн шуурхай, ил тод, хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулав. 

Хэлэлцүүлэгт Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, И-Монгол акедеми, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, экспортлогч 60 гаруй иргэн, аж ахуй нэгжийн төлөөлөл оролцсон юм. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих зорилгоор Мал эмнэлгийн олон улсын экспортын гэрчилгээг 2022 оны байдлаар 24 нэр төрлийн түүхий эд бүтээгдэхүүнийг 17 улсад нийт 1763 хүсэлтийг шийдвэрлэн иргэд аж ахуй нэгжид төрийн үйлчилгээг хүргэсэн. 

Үүнээс гол нэрийн бүтээгдэхүүнийг дурдвал энэ жил ямааны ноолуур 5306 тонн, хонины ноос 3946 тонн, тэмээний ноос 1365 тонн, ямааны мах 639 тонн, адууны мах 632 тонн, хонины мах 1005 тонн, адууны шир 98400 ширхэг, үхрийн шир 103484 ширхэг, ямааны арьс 680432 ширхэг, хонины арьс 100480 ширхгийг гадаад зах зээлд экспортод гаргасан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close