Эрүүл мэндFocus

Үндэсний өгөх өдөр эрүүл мэндийн сэтгүүлчид цусаа хандивлалаа

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны гишүүд үндэсний өгөх өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвд сургалтад хамрагдаж, цусаа хандивлалаа. Манай улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж буй талаар тус төвийн захирал Н.Эрдэнэбаяр онцолсон юм.

Тэрбээр “Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэмэгдэхийн хэрээр цусны хэрэгцээ өсөж буй. Тиймээс манай байгууллага 2035 он хүртэл стратеги боловсруулсан. 2035 он гэхэд цусны нөөцийг сайжруулах, цус цуглуулах төвийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын цус сэлбэлт судлалын төв олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлж чаддаг болсон. Одоогоор олон улсын цус цуглуулах төв, Азийн цус цуглуулах төвийн гишүүн байгууллага болоод байгаа. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн нэг тулгамдсан асуудал нь боловсон хүчний хүрэлцээ хангамж, цалин хангамж. Төсөвт захирагдаж үйл ажиллагаа явуулдаг байгууллага учраас цалинг нэмэгдүүлэх боломж хомс байна.

Сүүлийн жилүүдэд хоёр болон гуравдугаар бүлгийн цусны хэрэгцээ илүү нэмэгдсэн нь дээрх бүлгийн цустай хүмүүсийн өвчлөл элбэг байгаатай холбоотой. Гэхдээ энэ чиглэлээр хийж байгаа судалгааны дүн гарах болоогүй. Харин Цус сэлбэлт судлалын үндэсний төв энэ жилд цуглуулах цусны нөөцөө өнөөдрийн байдлаар бүрдүүлчихсэн” хэмээн мэдээллсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close