TravelОнцлохФото сурвалжлага

Аялал жуулчлалын олон улсын “ITM-2022” үзэсгэлэн боллоо

Аялал жуулчлалын олон улсын “ITM-2022” үзэсгэлэн 10 дугаар сарын 28, 29, 30-ний өдрүүдэд 23 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнгийн албан ёсны түншээр Булган аймаг, дэмжигч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран ажиллав.

Монгол Улс 2022 оны хоёрдугаар сарын 14-нд хилээ нээж, олон улсад нээлттэй улс болсноо зарласан бол долоодугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлах тухай 264 дүгээр тогтоол гаргасан. Энэ хүрээнд аялал жуулчлалыг зөвхөн “жуулчлах” гэдэг агуулгаас хальж эдийн засгийн үр өгөөж бий болгох, улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд өсгөх, тусгаар тогтнолоо бэхжүүлэх боломж болгох өргөн агуулгаар хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд төр хувийн хэвшил нэгдсэн бодлогын дор хамтран ажиллах шаардлагатай байна юм. 

Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байх ёстойгоос гадна үндэсний өв соёл, онцлогийг харуулсан аялал жуулчлалын эвентүүд, эдгээрийг багтаасан жилийн төлөвлөлттэй болох, дэлхийн аль ч улсын жуулчид Монголд саадгүй зорчих агаарын тээвэр, тав тухтай, аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нэгдсэн стандарттай байх, эцэст нь тогтвортой аялал жуулчлал хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх шаардлагатай.

“ITM 2022” аялал жуулчлалын түнш аймгаар ажилласан Булган аймаг зорилтот ажлуудаа амжилттай хэрэгжүүлэн шилжин явах тугаа Хөвсгөл аймагт шилжүүлэн өгснөөр “Далай ээж”-ийн өлгий нутаг Хөвсгөл аймаг 2023 онд орон нутгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бусад аймгуудаа манлайлан ажиллахаар боллоо.


Эх сурвалж: БОАЖЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close