ХАА-н салбарЭдийн засагОнцлох

Мал, махны экспортыг үндэсний компаниудаар хийлгэвэл эдийн засгийг дэмжинэ

Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа учир ХХААХҮ-аас мал, махыг экспортод гаргахаар шийдвэрлэжээ. Энэ зун баруун аймгуудын ихэнх нутгаар зуншлага муудаж, улмаар үргэлжлээд өвөлжилт хүндрэх нөхцөл үүссэн тул ХХААХҮ-аас мал, мах экспортлох шийдвэр гаргасан нь малчдын талархлыг хүлээгээд байна.

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эцэст 67.3 сая мал тоологдож, 2022 онд 24 сая төл хүлээн авчээ. 2021 онд гэхэд л улсын хэмжээнд 16.7 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

Энэ нь ганц орлого гэхээсээ бэлчээрийн даац хэтэрч цөлжилт үүссэн аюултай нөхцөл байдлыг хаана хаанаа хүлээн зөвшөөрч байгаа. Ийнхүү малчин өрхүүдийн гол орлого болох малыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нь уул уурхайгаас өөр орлогогүй манай улсын хувьд хөдөөгийн хүн амыг дэмжсэн чухал алхам болж байна. Гагцхүү экспортыг үндэсний компаниудаар хийлгэж, дотоодын эдийн засгаа дэмжсэн бодлого хамгийн чухал юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close