УИХОнцлох

Г.Занданшатар: Хүн амын орлогыг нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2022.10.03/ нээлтээ хийлээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож байна.

Намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “Цар тахлаас үүдэлтэй дэлхийн нийтийг хамарсан үнийн өсөлт зэрэгтэй хүндхэн цаг үед энэ удаагийн намрын чуулган эхэлж байна. Найм дахь удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацааны талыг тууллаа. Бидний бүрэн эрх дуусгавар болоход тун богино хугацаа өнгөрч байна.

Ард иргэдэд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд түлхүү анхаарч ажиллах шаардлагатай байна. Инфляци, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэдийн цалин, орлого буурч байна. Энэ нөхцөл байдал цаашид үргэлжлэх аваас ард иргэдийн амьдрал улам дордоно. Монгол Улс ирэх жилүүдэд ихээхэн хэмжээний 5.7 тэрбум ам.долларын өр төлөх нь эрсдэл дагуулж байна.

Гэхдээ урт хугацаандаа Монгол Улсын ирээдүй тод томруун байна. Ойрын өдрүүдэд өвөлжилтийн бэлтгэл ажлыг онцгой анхаарах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 33 хувь, хүнсний ногоо 70 хувьтай байна. Харин өвөлжилтийн бэлтгэл ажил 30 хувьтай байна. Ихэнх нутгаар хүйтэн өвөл болно. Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй 11 аймаг байна. Хамтын хүчээр л өвлийн хүндрэлийг давна гэдгийг онцлон хэлэх байна. 

Төсвийн шинэчлэл, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонслоо. Ажил дээр нь очиж танилцлаа. Ажлын хэсэг бол эдийн засгийг яаралтай тогтворжуулах таван арга хэмжээнд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон. Төсвийн реформыг хийнэ. Төсвийг нээлттэй хэлэлцэнэ. Үр ашиггүй зардлыг хэмнэж, хөрөнгө оруулалтаа зарцаан танаж, халамжинд шаардлагатай өөрчлөлтийг хийхэд анхаарна. Орлогын рефоормыг хэрэгжүүлнэ. Хүн амын орлогыг нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version