Тамирчдын амжилтFocus

Монголын 6 тамирчин 11 медаль хүртлээ

Туркийн Станбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд болж байна. Тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдөж буй бол манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин хүч үзэж байна.

Өнөөдөр тус тэмцээний өсвөр үеийнхний хөвгүүдийн 93 кг-ын жингийн суултын төрөлд Б.Эрхэмжаргал 242.5 кг-ыг өргөснөөр мөнгө, таталтын төрөлд 240 кг-ыг амжилттай татсанаар хүрэл медаль хүртэв. Тэрбээр нийлбэр дүнгээр 637.5 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэж байна.

Мөн өсвөр үеийнхний охидын 76 кг-ын жингийн шахалтын төрөлд Ч.Халиунаа 92.5 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн бол хөвгүүдийн 83 кг-ын жинд Б.Содбаатар шахалтын төрөлд 155 кг-ыг шахсанаар мөнгө, таталтын төрөлд 230 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэв. Тэр нийлбэр дүнгээр 625 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртжээ.

Тэмцээн эхэлснээс хойш Монголын зургаан тамирчин медалийн тавцанд гарсан бөгөөд нийт 11 медаль хүртсэн амжилттай байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close