МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг болон бусад улсын хилээр нэвтрэх журмын талаарх мэдээллийг хүргэж байна.
БНСУ
- БНСУ-д ирж байгаа зорчигчид PCR /48 цаг/ эсвэл RAT /24 цаг/-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч явах,
- БНСУ-д ирсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэн хариугаа Q-Code вэбсайтад оруулна.
Япон улс
- Япон Улсад ирж байгаа зорчигчид PCR /72 цаг/-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч явах,
- 2022 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцины гэрчилгээ (Япон Улсын засгийн газрын зөвшөөрсөн вакцины 3 удаагийн тунд хамрагдсан байх)-тэй бүх зорчигчид PCR-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй болно.
- Хэрэв Япон Улсад хүчинтэйд тооцогдож буй вакцинд хамрагдаагүй зорчигчдын тухайд 72 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэх шаардлагатай болохыг анхаарна уу.
- Япон Улсын Засгийн газраас баталсан шинжилгээний тусгай маягтыг эндээс татаж авна уу.
ХБНГУ
- PCR шинжилгээ болон вакцины гэрчилгээ шаардахгүй.
АНУ
- АНУ-д ирж байгаа болон дамжин өнгөрч буй зорчигчид вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай. /Спутник вакцинаас бусад вакциныг хүлээн зөвшөөрнө/
- Зорчигчид Attestation form бөглөнө.
Турк
- КОВИД-19-ийн хязгаарлалт 2022 оны зургаадугаар сарын 1-нд цуцлагдсан.