УИХFocus

Байнгын хороодын дарга нарыг баталлаа

УИХ-ын байнгын хороод өнөөдөр /2022.08.30/ хуралдаж, дарга нараа сонгож, уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулж, санал хураалт явууллаа.

  • Б.Энх-Амгаланг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад 79 хувиар
  • Л.Мөнхбаатар Хууль зүйн байнгын хорооны даргад 98.2 хувиар
  • П.Анужинг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад 94.7 хувиар
  • Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад 96.5 хувиар
  • Т.Энхтүвшинг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргад 93 хувиар
  • Г.Мөнхцэцэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортынбайнгын хорооны даргад 88.3 хувиар
  • Ц.Цэрэнпунцаг Эдийн засгийн байнгын хорооны даргад 92.9 хувиар
  • Б.Баттөмөрийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргад 89.8 хувиар
  • Б.Саранчимэгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад 85 хувиар
  • Г.Тэмүүлэнг Төсвийн байнгын хорооны даргад 93 хувиар сонгож баталлаа.
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат үргэлжлүүлэн ажиллахаар болсон юм.

Байнгын хороодын дарга нарыг маргаашаас үүрэгт ажилдаа шуурхайлан орж, ажиллахыг УИХ-ын дарга Г.Занданшатар санууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close