Тамирчдын амжилтОнцлох

Шатрын шигшээ багийн тамирчдаа хүлээн авч уулзав

Монгол улсаас Бүгд найрамдах Энэтхэг улсад суугаа бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганболд болон элчин сайдын консулын хамт олон Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад амжилттай оролцсон Монголын баг тамирчидыг халуун дотноор хүлээн авч үдийн зоог барьж, найрсаг дулаан яриа өрнүүллээ.

Тус уулзалтын үеэр Энэтхэг улсад шатрын тэмцээн уралдаан, үйл ажиллагаа, хурал зөвлөгөөнд оролцохоор дараа дараачийн удаа хүрэлцэн ирвэл бүх талаар тусалж дэмжихээ элчин сайд Д.Ганболд илэрхийллээ.

Мөн энэ үеэр Бүгд найрамдах Энэтхэг улсад дипломат албаа нэр төртэй хашиж байгаа Элчин сайдын яамны хамт олондоо Шатрын баг хамт олон болон МШХ-ноос чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close