Кино урлагFocus

“Бэхэн зүрх” кинонд тоглох жүжигчид тодорлоо

“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр болжээ. Тус уран бүтээл нь “Скайтел” группын энэ онд хамтран бүтээх дэлгэцийн цор ганц уран бүтээл юм.

Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй ажиллах бол ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтрах аж.

Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллана. Эл кино нь түүний ерөнхий найруулагчаар ажиллах бүрэн хэмжээний анхны уран сайхны кино гэдгээрээ онцлог.

Харин киноны гол дүрүүдэд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Бадамцэцэг тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Сувд нарын залуу жүжигчин, түүнчлэн “Hi-Fi” рекордсын захирал, “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж тоглох аж.

“Бэхэн зүрх” кинонд уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close