WorldFocus

БНСУ-ын хилээр нэвтрэх зорчигчдын анхааралд

2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн БНСУ-ын хилээр нэвтрэхэд мөрдөгдөж буй журмын талаар мэдээлсэнийг хүргэж байна.

• Гадаадаас БНСУ-д ирж байгаа бүх зорчигчид PCR болон RAT-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч ирэх.

• Нисэх буудлын шалган нэвтрүүлэх хугацаанд өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн газрын шинжилгээ өгөх газарт хандах.

• Өвчний шинж тэмдэггүй бол Солонгос улсад байрлах байр, зочид буудал эсвэл өөрийн амьдрах гэртээ очих бөгөөд 24 цагийн дотор PCR шинжилгээ заавал хийлгэх.

• PCR шинжилгээний хариу гартал тухайн байрлаж байгаа гэр болон зочид буудалдаа хүлээх.

• PCR шинжилгээний хариугаа аваад Q-Code вэбсайтад (https://cov19ent.kdca.go.kr) оруулна.

• Хилээр орж ирснээс хойш 6-7 дахь өдөрт өөрөө бие даан түргэвчилсэн тестерээр шинжилгээ хийж үзэхийг зөвлөж байна.

• Аль болох олон хүнтэй газар очихоос зайлсхийж, амны хаалт тогтмол зүүх.

• Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авна уу.

2022 оны 6-р сарын 8-наас хилээр орж ирсэн зорчигчдыг тусгаарлахгүй болж, хилээр орж ирсэн өдрөөс 10 хоног өөрийгөө хянах журам үйлчилж байна. Хилээр орж ирсний дараа PCR шинжилгээ хийлгээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу 1 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 10 сая хүртэл воны торгууль ногдуулах журамтайг анхаарна уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close