БоловсролFocus

“Залуучууд солилцооны хөтөлбөр”-ийг цахимаар зохион байгуулав

ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, БНСУ-ын Жендэрийн тэгш байдал, гэр бүлийн яам, Солонгосын залуучуудын ажлын агентлагтай хамтран “Залуучууд солилцооны хөтөлбөр”-ийг цахимаар зохион байгууллаа.

Хөтөлбөр эхэлж буйд ХНХ-ын дэд сайд С.Зулпхар мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсэв. Мөн тус яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн, Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Манай улсын ХНХЯ /хуучнаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам/ болон БНСУ-ын Гэр бүл, жендэрийн тэгш байдлын яам хооронд байгуулсан Залуучууд солилцооны хөтөлбөрийн хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2001 оноос эхлэн жил бүр Залуучууд солилцооны хөтөлбөрийг хамтран зохион байгуулсаар ирсэн юм.

Хөтөлбөрийн зорилго нь хоёр улсын залуучууд өөрийн орны түүх соёл, ахуй, ёс заншил, боловсрол, байгаль, нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт хөгжлийн талаар харилцан таниулах замаар хоёр орны найрсаг харилцаа, талуудын залуучуудын асуудлаарх хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.

Хөтөлбөрийн эхний өдөр хоёр улсын түүх, соёлын талаар танилцуулж, залуус хоорондоо танилцаж баг болон хамтран ажиллах бэлтгэлээ хангалаа. Тус хөтөлбөрт хоёр орны 18-24 насны залуусын төлөөллөөс сонгон шалгаруулж тэнцсэн оролцогчид хамрагдаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close