Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Хөвсгөл аймгийн байгалийн цогцолборт газар руу зургаадугаар сарын 15-наас долдугаар сарын 15-ны хооронд дотоодын 94 мянга 355 аялагч, гадаадын 8000 жуулчин, нийт 102 мянга 355 иргэн, 18 мянга 871 автомашинаар нэвтэрчээ.
Одоогийн байдлаар улсын тусгай хамгаалалттай газарт дотоодын иргэн 300 төгрөгөөр, гадаадын жуулчин 3000 төгрөгийн хураамж төлж орох зохицуулалттай байна.
Долоодугаар сараас эхлэн Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар руу нэвтрэх хураамжийг QR код ашиглан төлөх боломжийг бүрдүүлээд буй. Наадмын өдрүүдэд нийт 2561 хүн 768 мянга 301 төгрөгийг цахимаар төлжээ.
Нэвтрэх хураамжийг цахимаар төлөх боломжтой болсноор хураамжийн тасалбар хэвлэлтэд ашиглах цаасны хэрэглээг эрс бууруулах, хүний оролцоотой хураамж авах, тасалбар хэвлүүлэх зэрэг зардал хэмнэх болон байгаль орчинд хог хаягдал үүсэхээс сэргийлэх олон талын давуу талтай гэж БОАЖЯ-наас мэдээллээ.