2022 оны 7 дугаар сарын 9-17-ны хооронд буюу баяр наадмын амралтыг тохиолдуулан амарч зугаалах, аялах зорилгоор Улаанбаатар хотоос гарах нэвтрэх дөрвөн постоор дараах тооны автомашин орон нутаг руу гарсан байна.
-Багахангай дүүргийн Хоолтын нэвтрэх цэгээр 13796 автомашин,
-Сонгино хайрхан дүүргийн Эмээлтийн нэвтрэх цэгээр 69675 автомашин,
-Налайх дүүргийн Налайхын нэвтрэх цэгээр 14,124 автомашин,
-Хан-Уул дүүргийн Түргэн гүүрийн нэвтрэх цэгээр14,115 автомашин тус тус нэвтэрчээ.
Урт амралтын 9 хоногийн хугацаанд нийт 117,710 автомашин хөдөө орон нутгийн чиглэлд зорчиж нэг автомашинд 4-6 ам бүлтэй нэг машин зорчсон гэж тооцоолоход 670,270 иргэн дотоодод аялсан байна.