түүхОнцлох

Монгол-Унгарын хамтарсан археологийн судалгааны ажил үргэлжилж байна

Монгол – Унгарын хамтарсан “Азийн хүннүчүүд ба Европын хүннүчүүдийн түүх, соёлын харилцаа, хамаарлын судалгаа” төслийн археологийн хээрийн судалгааны ангийн ажил амжилттай үргэлжилж байна.

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах Ар гүнтийн Хүннүгийн булш, оршуулгын дурсгалт газар Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Унгар Улсын Унгар судлалын хүрээлэн хамтран “Азийн хүннүчүүд ба европын хүннүчүүдийн түүх, соёлын харилцаа хамаарлын судалгаа” төслийг хэрэгжүүлэн амжилттай ажиллаж байна.

Тус төслийг хэрэгжүүлснээр, Ар гүнтийн Хүннүгийн булш, оршуулгын дурсгалт газрын холбогдох он цагийг нарийвчлан тогтоож, Монголын түүхэнд эзлэх байр суурийг тодорхойлох, Монголын эртний түүхийг судалгааны шинэ хэрэглэгдэхүүнээр баяжуулж нийслэлийн ард иргэдэд өөрсдийн амьдарч буй нутаг орны түүх, соёлын өвөөр бахархах үзэл бий болгох, улмаар аялал жуулчлалын маршрутад хамруулах зорилго агуулж буй юм.

Эх сурвалж: ШУА-ын Археологийн хүрээлэн

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close