НийгэмЭнэ сардФото сурвалжлага

“Олон улсын марафон”-д оролцогчид 30 мянга давжээ

“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр боллоо. Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж 2014 онд 16839, 2015 онд 18085, 2016 онд 27000, 2017 онд 30000 иргэн хамрагдсан бол 2018 онд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн бүртгүүлэн оролцсон байна.

Гүйлтэд Австрали, Америк, Бахрейн, Болив, Итали, Ирланд, Малайз, Герман, Канад, Киргиз, Кени, Лаос, Хятад, Шинэ зеланд, Хонг конг, Франц, Этиоп, Ямайк, Япон, Нидерланд, Орос, Сингапур, Африк, Өмнөд солонгос, Испани, Их Британи, Швейцари, Уганда, Зинбаб зэрэг дэлхийн 30 орны 400 гаруй тамирчин оролцсоноороо онцлог байлаа.

Харамсалтай нь, зарим иргэд “Олон улсын марафон”-д оролцож байгаа гадаад, дотоодын иргэдийг үл хүндэтгэх мэт хөдөлгөөнд нь саад учруулахуйцаар замаар явж байсан юм. Мөн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагчид болон бусад төлөөлөлд хандан бухимдлаа илэрхийлж байв. Дараагийн удаад гүйлтэд оролцож байгаа иргэдийн явах замыг илүү тодорхой болгож, иргэд тэдний уралдаан тэмцээнд саад учруулахгүй байхаар тэмдэг тэмдэглэгээ, хаалт хашлага хийхэд анхаарах биз ээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 Жил

Amjilt

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
Close