БоловсролСурвалжлагаОнцлохФото сурвалжлага

V дугаар сургуулийн 1992 оны төгсөгчид хүүхэд насаа мөнхөллөө

Анхны чихэр, анхны харц, анхны үерхэл, анхны үнсэлт, анхны хайр. Анхны юм бүхэн арван жилийн сургуультай минь холбоотой. Анхны бүхэн ахиад олдохгүй, амьдралын туршид мартагдаж арилахгүй. /Хүүхэд насаа мөнхлөн энэхүү баримлыг  1992 оны төгсөгчид бүтээлгэв 2022.06.11/ бичээстэй хөөрхөн хүүхдүүдийн баримал Ататуркийн нэрэмжит V дугаар сургуулийн гадаа дурсамж болон үлдлээ.

Сурагчийн ширээнээс эхэлсэн анхны бүх дурсамжийг хөглөдөг сургуулийнхаа гадна сурагч формтой хүү, охин хоёрын барималыг хотынхоо чимэг болгон хийлгэсэн тухай 1992 оны төгсөгч С.Сумъяабазар онцолж байна. Тэрбээр хэлэхдээ “Манайх их чадварлаг төгсөгчидтэй. 16 эмч, 7-8 доктор, тэр тооны хуульч, их сургуулийн багш нар байгаа. Төгсөгчид бид 30 жилийн ойн хүрээнд нийтээрээ ярилцаад бага тойрогтоо чимэг болсон сурагч хүүхдүүдийн баримлыг байршуулж байна. Хөшөө дурсгал гэхэсэээ илүү зүгээр л гудамжны декарци болгосон. Баримлын гол утга нь 1970-1990 оны хүүхдүүдийн хичээлдээ өмсдөг байсан хувцас форм, тэр үеийн бүхий л хэв маягийг багтаахыг зорьсон. Учир нь бидний анхны гэсэн бүхэн V дугаар сургуультай минь холбоотой. Тиймннс сайхан амьдрал, сэтгэлийн амар амгаланг харуулсан энэ бүтээлийг одоо сурч байгаа хүүхдүүд харж баясаасай. Үе үеийн төгсөгчид минь сургуулийнхаа гадна ирж, энэ хөөрхөн барималтай хамтдаа зургаа авахуулж, хүүхэд насаа дурсан сэтгэлийн цэнгэл эдлэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ататуркийн Нэрэмжит V дугаар сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн “Манай сургуулийн 1992 оны төгсөлт болох Химийн гүнзгий ангийн сурагчид санаачлан, нийт төгсөгчдөөрөө санаа нэгдэж энэхүү сурагч хүүхдүүдийн баримлыг хийлгэж, өнөөдөр бидэнд хүлээлгэн өглөө. V дугаар сургуулийн үе үеийн төгсөгчдийн дурсамжийг хөглөж, хүүхэд насыг мөнхөлсөн баримлын цэвэрлэгээ, арчилгааг бид бүрэн хариуцах болно. Ер нь манай сургуулийн сурагчид их идэвхитэй, жил бүр сургууль дээрээ цуглаж, тэмцээн уралдаан зохион байгуулж, төрөлх сургуульдаа зориулсан ажил хийдэгт талархаж явдаг юм” гэлээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close