театрFocus

Хурандаа бичиж байна

Гомбын Цэдэнжавын нэрэмжит Буриадын Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Гэгээн Муза 16 олон улсын театрын наадамд “Хурандаа бичиж байна” нэг хүний жүжгээр нэр дэвшин өрсөлдөж байна.

Зөвлөлт холбоот Улсын баатар, гвардийн хурандаа Владимир Борсоевын Аугаа эх орны дайны үед хадгалж байсан фронтын захидал, өдрийн тэмдэглэлээс сэдэвлэн бүтээсэн уг жүжгийн гол дүрийг жүжигчин Солбон Ендонов бүтээсэн юм.

“Хурандаа бичиж байна” жүжгийн уран бүтээлчид дараах төрлүүдэд нэр дэвшин өрсөлдөж байна.

Нэг хүний жүжгийн төрөлд: “Хурандаа бичиж байна”

Шилдэг найруулагч: Олег Юмов                           

Шилдэг тайзны зураач: Олег Юмов                                  

Шилдэг эрэгтэй жүжигчин: Солбон Ендонов      

Сонирхуулахад, 2020 оны аравдугаар сард Владимир Борсоевын мэндэлсний 115 жилийн ойг тохиолдуулан “Энэ дайны дараа амьд үлдэх хүн үүрд аз жаргалтай, эрх чөлөөтэй байх болно …” үзэсгэлэн гаргаж, Владимир Борсоевын хувийн архив баримт бичиг, гэрэл зургууд, өдрийн тэмдэглэл, ах Илья Борсоевт бичсэн захидал, гэрчилгээ зэргийг үзэгчдийн хүртээл болгож байжээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close