театрFocus

“5+1=7” буюу Наран уу, Саран уу …

Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон Гэгээн Муза 16 олон улсын театрын наадмын ганц хүний жүжгийн төрөлд “5+1=7” моно жүжгээр нэр дэвшин өрсөлдөж байна. Зохиолч, найруулагч Г.Амартүвшингийн “5+1=7” моно жүжгийн ерөнхий продюсер Т.Батсайхан, зураач Ч.Отгонсүрэн, хөгжмийн найруулга Д.Балганцэрэн, хөдөлгөөний найруулагч Ж.Оюунбилэг нар ажилласан ба гол дүр болох Наран, Саран-д жүжигчин Б.Ариунтуяа тогложээ.

Гэнэтийн ослоор эцэг эхээ алдсан ихэр охид асрамжийн газарт очиж, Наран охин америкт үрчлэгдэн, ихэр дүү Сарантай хамт байхыг хүсэж байгаагаа хэлэхэд өргөж авсан аав ээж нь элэг хангалуун амьдрал, өндөр боловсрол эзэмших боломж, балетчин болох мөрөөдлөө мартаад бүхнийг орхиод нутаг буцах эсвэл бүхнийг сэтгэлдээ хадгалаад зүгээр л амьдрах сонголтыг үлдээжээ.

Нэгэнт дүүгээ авах боломжгүйг ойлгосон тэрээр өөрийнхөө хувь тавиланг даган амьдарч байтал Саран дүү нь амь насаа алдаж, 5 өнчин хүүхэд нь үлдсэнийг дуулаад сонголтоо хийн Монголдоо эргэн ирж. Ихэр дүүгийнхээ хүүхдүүдийг өөрийн мэт хайрлан өсгөхдөө Саран нэрээр амьдарч, гоо үзэсгэлэнд нь шунасан эрэгтэйчүүдийн хүслийг биелүүлж, ирсэн нь  түүний хувьд ичгүүртэй санагддаг ч сонголтоо өөрчлөх боломж байгаагүй. Эцэст нь биеэ үнэлэгч ээжийн хүүхэд гэж хэлэгдэж байгаадаа ичиж, түүнийг үл хүндлэх хүүхдүүддээ үнэнээ хэлж, эцэст нь амьдралаа дуусгаж байгааг өгүүлнэ.

Гэгээн Муза 16 наадамд өрсөлдөж буй төрөл

Нэг хүний жүжгийн төрөлд: “5+1=7”

Шилдэг найруулагч: Г.Амартүвшин                                 

Шилдэг тайзны зураач: Ч.Отгонсүрэн                              

Шилдэг эмэгтэй жүжигчин: Б.Ариунтуяа тус тус нэр дэвшин өрсөлдөж байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close