театрВидеоFocus

Тангарагт хаан

“Гэгээн Муза 16” олон улсын театрын наадмын хүүхдийн жүжгийн төрөлд Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын бүтээл, зохиолч, найруулагч Г.Мишээлийн “Тангарагт хаан” хүүхдийн драмын жүжиг нэр дэвшин өрсөлдөж байна.

Тус жүжигт “Эрлэг номун хаан буюу Тангарагт хааны гүнж эрх дураараа аашилж, элдвийг нэхэн уйлж, өөрийнхөө мэдэлд бүхнийг байдлгах хүсэлтэй. Хаан эрх гүнжийнхээ хүсэл бүрийг биелүүлж, хошуу дэвсэн нялхамсуулна.

Нэгэн өдөр эрх гүнж “Хаан аав минь би албат зарц нартай чинь тоглоод уйдчихлаа. Би өөртэйгээ нас чацуу, бие чацуу хүн гэдэг найзтай болмоор байна” хэмээн эрхлэн уйлав. Хаан охиныхоо хүслийг биелүүлэхээр болж, хүний ертөнц рүү найкын эрэлд явуулна. Хааны элч нар гүнжийн хүсэлд нийцэх хөгжшин эхтэйгээ амьдардаг хараагүй охиныг олно.

Энэ үед хааны туслах охины ээжтэй тохиролцон, хааны элчийн шуудайнд солигдон орно. Гэтэл охины хүссэн хүн нь биш хөгшин хүн байсанд тэрээр ихэд уйлж, аашлан байв. Яг тэр үед ээжийгээ алдчихаад ганцаараа гэрээсээ хол төөрч явсан охин хүний ертөнцийн гайхамшиг, уул усны шүтээн бугатай таарна.

Буг анчны хавханд хөлөө хавчуулаал арайхийн явж байхдаа охинтой таарч, тусламж гуйснаар эрхч чөлөөтэй болж, хүслийг нь биелүүлж өгөхөө хэллээ. Охин ээжийгээ олоход туслахыг гуйж, газар доорх хаант улсад байгааг нь мэднэ.

Удалгүй хараагүй охин хааны ордонд ирэхэд Эрлэг номун хаан шидэт буганд мэндчилж, ямар хэргээр явааг асуухад “Хүний ертөнцөд хөлөө хавханд хавчуулж шарх Шүтээн буга нь бодит мэт хийж, заалны дундуур явуулахад үзэгч хүүхдүүд баяр хөөр дүүрэн угтан авч, алга ташин баярлаж байсан юм.

Хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшин өрсөлдөж байгаа “Тангарагт хаан” жүжгийн уран бүтээлчид

Шилдэг жүжгийн зохиолч: Г.Мишээл

Шилдэг жүжгийн найруулагч: Г.Мишээл

Шилдэг тайзны зураач: Б.Сайханбаяр

Шилдэг хөгжмийн зохиолч: Н.Эрдэнэбат

Шилдэг эрэгтэй гол дүр: Б.Энхтулга – Тарва Тольтын дүрээр

Шилдэг эмэгтэй гол дүр: Б.Түвшинжаргал “Тангарагт хаан” жүжгийн Ясан шүхэртийн дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр: Ж.Сайнбилэг “Тангарагт хаан” жүжгийн Мэргэн түшмэлийн дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр: Б.Ариунзаяа “Жангар” жүжгийн Эмгэний дүрээр тус тус өрсөлдөж байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close