театрСурвалжлагаОнцлохФото сурвалжлага

“Гэгээн Муза 16” наадам багачуудыг баясгасан Жангар туулиар эхэллээ

Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза-16” олон улсын театрын наадам Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын Жангар хүүхдийн багт жүжгээр эхэллээ. Жангар хүүхдийн жүжиг нь Гэгээн Муза 16 наадамд найман төрөлд нэр дэвшиж байгаа юм.

Монголын сонгодог уран зохиолын гурван оргилын нэг Жангар тууль нь ард түмний дунд ам дамжин баяжигдан яригддаг биет бус соёлын өв билээ. Орчин цагт тууль хайлах орчингүй, сонсогчгүй болж, мартагдах устахын аюул тохиогоод буй. Тэгвэл тус театрынхан Жангар туулийг хүүхдийн жүжиг болгон хүүхэд багачуудын сонирхол татахуйцаар туурвисан нь өв соёл, уламжлалаараа бахархах, өвөг дээдсийн ёс заншил, хүн хүнээ хайрлах, аав ээжээ хүндлэх, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх ухааныг заав.

Соёлын биет болоод биет бус өвийн утга, бэлэгдэл, аав ээжийгээ ачлах, анд нөхдөдөө туслах, хүмүүст тустай сайн хүн байх гэсэн олон санааг дэвшүүлсэн уг жүжгийг “Гэгээн Муза 16” наадамд зориулан Улаанбаатар чуулгад хоёр удаа тоглолоо. Үзэгч хүүхдүүд жүжгийн үйл явдалд анхаарал хандуулж, алга ташилтаар шагнаж, баяр хөөр дүүрэн үзэж сонирхсон юм.

П.Нарандэлгэр

Холбоотой мэдээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close