Тамирчдын амжилтОнцлохЧөлөөт цаг

Б.Болдсайхан эмч “Зүрх мартахгүй” төслийг дэмжсэн азтай нэг хүнд “Patroit campers” аяллын машинаа бэлэглэнэ

Автомашинд дурласан хэн бүхний хүсэн хүлээсэн “VIP AUTO MOTO FESTIVAL – 2022” Монголын авто мото нэгдсэн хамгийн том наадам 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 1-ний өдрүүд, 22-ын #АВТО_ХУДАЛДААНЫ_ЦОГЦОЛБОРТ зохиогдож байна. Монголын дрифт сонирхогчид анх Улаанбаатар паласын гаднах талбайд энэ спортыг хөгжүүлэхээр эхэлсэн түүх үргэлжилсээр өдгөө 10 дахь жилдээ хот хөдөөгийн 90 гаруй тамирчид хурд хүчээ үзэж, авто мото сонирхогчдын их наадам болтлоо өргөжиж чаджээ.

Тэгвэл хоёр өдөр үргэлжилж буй энэхүү наадмын үеэр “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн эмч Б.Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийг дэмжиж, бяцхан хүүхдүүдэд амьдрал хайрлах боломжийг олгож байна. Тодруулбал, Б.Болдсайхан эмч маань тус наадамд оролцогчдоос нэг азтанд өөрийн хайртай “Patroit campers” машинаа өгөх гэнэ. Харин азтай ганц нь болохын тулд тус наадамд очсон үзэгч, оролцогчид 100 мянган төгрөгөөр сугалаа худалдан авч, энэ өдрийн төгсгөлд азтанаар тодрох аж. Харин сугалаа нь 100 мянган төгрөгийн үнэтэй, ердөө 3600 хүнээс л азтай нэг нь энэхүү машины эзэн болох юм. Сугалааны бүх орлогыг “Зүрх мартахгүй” төсөлд 100 хувь зориулна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Сонирхуулахад, “Patroit campers” машин нь аялалын зориулалтаар тоноглогдсон, ямар ч бартаа саадтай газраар явахад зориулагдсан. Машины арын эгнээ нь зорчигчид суухад сэлүүхэн, том зайтай, өөртөө 70 литр цэвэр ус хадгалах савтай, хөдөлгүүрийн нам эргэлт нь саадыг хүч алдахгүй туулах чадвартай. Гэрэлтүүлэг нь цаг агаарын ямар ч нөхцөлд тусгалаа алддаггүй зэрэг олон давуу талтай ажээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close