Орон нутагFocus

Усчин аврагчдын анхан шатны сургалт болж байна

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор анхан шатны сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудын Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, салбарын алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд сургалт ирэх сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ.

Алба хаагчид мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, усны аврах ажиллагааны багаж хэрэгсэл ашиглах, усанд осолдсон нэрвэгдэгсдэд үзүүлэх анхны тусламж, усны гүний шумбалтын хэрэгсэлтэй ажиллах чадварыг эзэмших юм гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close