Тамирчдын амжилтFocus

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ

Бүх ард түмний 15-р их наадмын сорил болох чөлөөт, жүдо бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид оролцож, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.

Тодруулбал, чөлөөт бөхийн +125  кг-ын жинд Гал түймэр унтраах, аврах 21-р ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Анхбаяр мөнгөн медаль, Гал түймэр унтраах, аврах 66-р ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Төгсдөлгөөн хүрэл медаль, жүдо бөхийн төрөлд +100 кг-ын жинд ахлах ахлагч Ц.Анхбаяр, дэд ахлагч Б.Төгсдөлгөөн, -66 кг-ын жин дэд ахлагч О.Эрхэмхүслэн нар тус тус хүрэл медаль хүртлээ гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close