Чөлөөт цагFocus

“Манга-Хокүсай-Манга” үзэсгэлэнгийн нээлт болно

Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 4 дүгээр сарын 8-ний өдрийн 14:30 цагаас Монгол Арт Галерейн 3 давхарын үзэсгэлэнгийн танхимд “МАНГА-ХОКҮСАЙ-МАНГА” үзэсгэлэн нээлтээ хийж байна.  /Дүнжингарав худалдааны төвийн урд/

“Япон Сан”-гаас зохион байгуулж буй уг үзэсгэлэн дэлхийг тойрон аялаж байгаа бөгөөд Монголд 2022 оны 4 дүгээр сарын 8-наас 5 дугаар сарын 8-ны хооронд олон нийтэд толилуулахаар аж. 

“Хокүсай манга”-г орчин үеийн комиксийн өнцгөөс харж, дэлхийд алдартай орчин үеийн Японы манга болон Хокүсай манганы ижил төстэй болон ялгаатай талуудыг уг үзэсгэлэнгээс мэдрэх боломжийг олгох юм.    

Эх сурвалж: Японы ЭСЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close