БоловсролFocus

Фото сэтгүүл зүйн сургалт зохион байгууллаа

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хэвлэлийн гэрэл зурагчид, сэтгүүлчид, хэвлэлийн төлөөлөгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд зориулсан фото сэтгүүл зүйн сургалтыг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан, Бямба гарагт амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Фото сэтгүүлч Р.Гоцбаяр, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баттулга, мөн холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатар, гэрэл зурагчин Л.Жаргалсайхан нар хичээл заав. Зочноор гэрэл зурагчин Б.Чадраабал, Л.Бямба-Очир, Ү.Одбаяр нар хүрэлцэн ирж туршлага хуваалцлаа.

Сургалтын гурав дахь өдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн Медиа галерейд суралцагчдын авсан гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргав. 25 оролцогч бүхий дараагийн сургалтыг энэ сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close