![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2022/03/5-3.jpg?resize=780%2C405)
БШУЯ, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага /KOICA/-тай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2022-2025 онд хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд 2 том зорилтыг дэвшүүлсэн.
Үүнд:
- БШУЯ-ны харьяа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтны чадавхыг бэхжүүлэх төв ШУТИС-ийг түшиглэн байгуулагдаж хоолзүйчийг мэргэшүүлэх, хоолны газрын ажилчдыг чадавхжуулах
- Нийслэлийн дүүрэг бүрд нэг сургуулийг стандартын шаардлагад нийцсэн, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин нөхцөлийг хангасан жишиг сургууль болгох юм.
Дүүрэг болгоноос сонгогдсон ЕБС-иудад КОЙКА-гаас томилогдсон судалгааны баг 3 сарын 14-нөөс 24-ний хооронд ажиллаж, санал дүгнэлтээ боловсруулж байна.
Төслийн үр дүнд
- ЕБС-ийн сурагчид стандартын шаардлагад нийцсэн орчинд үйлдвэрлэсэн үдийн хоолоор үйлчлүүлэх,
- Суралцагч, эцэг эх асран хамгаалагч, багш, ажилчид, хүнс, ханган нийлүүлэгчид, хоол хүнсний худалдаа эрхлэгчдэд хоол шим тэжээлийн боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм.
![](https://i0.wp.com/cdn.greensoft.mn/uploads/users/3389/images/viber_image_2022-03-21_15-09-47-581.jpg?w=1220&ssl=1)