Эдийн засаг

Олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлнэ

Монголын татварын албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн 2022 оны 3 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг сургалт, зөвлөгөөнөөр 2021 оны ажлаа дүгнэж, татварын албанд хийгдэж байгаа цахим шинэчлэл, хууль тогтоомжид орсон өөрчлөлтийг танилцуулж, татварын хуулийг хэрэгжүүлэхэд татварын албадад гарч буй ололт амжилтаа дүгнэлээ. 

 Монголын татварын алба 2021 онд улс, орон нутгийн төсөвт 7.2 ихнаяд төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 100 хувь биелүүлжээ.

НӨАТ-ын төрлөөр 1.2 их наяд төгрөгийн татварын олого төвлөрүүлсэн нь өмнөх оноос 176.4 тэрбум төгрөгөөр өссөн. Харин цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Онцгой албан татварын орлогын төрлөөр 226.9 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 85.6 хувийн гүйцэтгэлтэй байв. 

ААНОАТ-ын төрлөөр 2,387.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, гүйцэтгэл 109%-ийн гүйцэтгэлтэй байлаа. 

Энэ онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг байж, түүний 50 орчим хувийг Монголын татварын алба төвлөрүүлнэ.

УИХ-аас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд ААНОАТ-ын тухай хуулийн 22 болон 28 дугаар зүйлд заасан татварын хөнгөлөлт, буцаан олголтоор 2021 онд 248 татвар төлөгчид 5.2 тэрбум төгрөгийн татварын буцаан олголт, хөнгөлөлт эдлүүлсэн бол 2022 онд урьдчилсан байдлаар 2,735 татвар төлөгчид 40.9 тэрбум төгрөгийг олгохоор байна.

Түүнчлэн, ХХОАТ-ын тухай хуулийн дагуу орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 2022 онд урьдчилсан байдлаар 47,315 иргэнд 45.4 тэрбум төгрөг олгохоор байна. 

Монголын татварын алба нь татварын шинэчлэлийн хүрээнд үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор сегментийн стратегийг хэрэгжүүлж эхэлсэн ба хэрэгжилтийг цаашид сайжруулах шаардлагатайг удирдлагын зүгээс онцолж байлаа. 

Хууль, эрх зүйн хүрээнд Хөрөнгийн албан татварын тухай хууль, Төлбөр хураамжийн тухай хуулиудын хэрэгжилтийг сайжруулахад анхаарах, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор орлогын хуваарилалт хийх журам шинээр гарсныг танилцуулж, хэрэгжилтэд анхаарч ажиллах чиглэл өглөө. 

Мөн дотоод үйл ажиллагаандаа болон татварын үндсэн үйлчилгээнд мэдээллийн технологийн давуу талуудыг ашигладаг бөгөөд өнгөрсөн онд шинээр ашиглаж эхэлсэн системийг хэрхэн ашиглах талаар бодлого арга зүйн туслалцаа үзүүлсэн нь ач холбогдолтой байв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close