Business

“Иннопром-2022” олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнд оролцоорой

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотод 2022 оны 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд  “Узэкспоцентр” цогцолборт Олон улсын аж үйлдвэрийн “ИННОПРОМ” үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.

Өнгөрсөн онд уг арга хэмжээнд тус улсын 1000 орчим компани, Оросын талаас 300 гаруй компани, 10000 гаруй оролцогч тэр дундаа аж үйлдвэрийн болон санхүүгийн компаниудын удирдагчид, төр засгийн төлөөлөгчид, Орос, Узбекистан,  Казахстан, Кыргызстан, Туркменистан, Таджикистан зэрэг бүс нутгийн улс орнуудын ажил хэрэгч холбоодын төлөөлөгчид тус тус оролцож байсан.

Үзэсгэлэнгийн үеэр тээвэр, хөдөө аж ахуй, зам барилгын машин техникийн үйлдвэрлэл, металлурги, олборлох аж үйлдвэрлэл, шатахуун эрчим хүчний цогцолбор, хими, эм зүй, эмнэлгийн аж үйлдвэр, мэдээллийн технологи зэрэг зах зээлд хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн технологийг танилцуулах юм.

“ИННОПРОМ.Дундад Ази” олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнд Та бүхнийг оролцохыг урьж байна. Үзэсгэлэнд оролцох ААНБ болон хувь хүмүүс дараах утсаар холбогдож бүртгүүлнэ үү. Холбогдох утас: 324379

УУХҮЯ-НЫ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close